2009-11-14
Ийм нэгэн шинэ өдрүүд
Энэ бол миний тэмдэгдэл    

     2009 оны 9 сард  Тайван гэх  арлын орныг зорилоо.  Үргэлж л хол  явахыг хүсдэг би ингэж нэг зорисондоо хүрэв. Анхны удаа ганцаараа удаан хугацаагаар хол явж байгаа нь энэ. Монголоос шууд нисэх нислэг байхгүй тул Солонгосоор дамжин Тайванд ирэх гэж бүтэн өдрийг зориулсандаа. 

     Анхны сэтгэгдэл

За тэгээд одоо хичээл номондоо яваад л сүрхий байна аа би чинь энд. Гэтэл нэг өдөр багш маань хичээл дээр Тайванд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцсан жижигхэн илтгэл тавиач гэж хэлдийм. Тэгээд би ингэж PP бэлдээд л Тайванчуудад ярьж гарсандаа. Гэхдээ доор бичсэнээс арай өөр л дөө.
         - Анх онгоцноос буугаад л буудлын гадаа гарсан чинь яг саун шиг аймаар бүгчим. Амьгалахад агаар нь давчдаад нэг дутуу амьсгалаад л гээд. Тэгээд л байшингууд нь үргэлжилсэн өндөр биш загвар нь жоохон өөр. Замын хөдөлгөөн гэж аймаар. Хүн, мопед, машин, дугуй нь зэрэгцээд л аймаар нярвтай. 
          -Энд хоол бол утга учир ихтэй. Хаа сайгүй өдөр шөнөгүй л иднэ. Гудамжинд,  хичээл дээр, завсарлагаанаар хаа сайгүй л жан цуу үнэртээд л. Хоол нь мянган янзын юу юугаа ч идээд байдаг юм. Гэртээ хоол хийнэ гэж байхгүй шүү эд нар дандаа л гадуур хооллоно. Хоол нь ер нь чихэрлэг аймаар сахарлаг бүх юм нь. 
          - Тэгсэн мөртлөө туранхай. Тэгээд туранхай л байвал их л гоё. Үргэлж турах хүслэн байдаг гэсэн. Би бол хажууд нь Big Muzzy haha. Бас энэ хүмүүс овор багатай  харагдана. Охидууд нь бие хаа нь дажгүй. Нүүрээ буддагүй байж дажгүй харагдана. Найлинхай гэж жигтэйхэн. Гэхдээ донж муутай. Манай охид шиг жавхаалаг биш. 
          - Харин зан байдал нь дажгүй юм шиг байгаа юм. Гайгүй л байдаг юм. Бас их хичээмтгий, аливаад серьёзны хандана. Хялбар хийх юмыг заавал хүндрүүлээд л. 

     За тэгээд бичих юм их байна доо. Би киррилээр их удаан бичдэг л дээ. Дараа үргэлжлүүлж бичмой.
Бичсэн: ego | цаг: 17:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


woow
миний анхны бичлэгт анхны сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа гэж. Бичих чинь бас их цаг зав хэрэгтэй л ажил юм. Силикон валлей нтр нь одоо юу юм болдоо.
Бичсэн: ego цаг: 17:21, 2009-11-15 | Холбоос | |


Явсан хүмүүс Тайван гоё л гэх юм билээ. Силикон валлей нтрийнх нь талаар бичээрэй. Бас Дусал гарын драйвер хэрэглэвэл уг нь латин байрлал дээр кирилл үсэг тааруулсан болохоор их амар. Бичлэг оруулах цонхонд бас Монголын далбаа дээр дараад бичвэл тэгж бичээд оруулж болдог юм байдаг шүү ирмэхАмжилт.
Бичсэн: xvv цаг: 10:42, 2009-11-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax