2009-11-17
Бусдын сэтгэхүйг хүндлэхүй

Бусдын сэтгэхүйг хүндлэхүй

 

Энэ бол миний л …..

Бусад хүний сэтгэхүйг хүндлэх нь эрхэм зан чанар гэж би хувьдаа боддог. Амьдралдаа хэрэгжүүлдэггүй байж магад. Гэхдээ би зүгээр л ингэж боддог. Бас заримдаа бусдад тийм байхыг зөвлөдөг.

Харин саяхнаас өөрийгөө ярианыхаа төгсгөлд “гэхдээ энэ миний л бодол”, “магадгүй би чамаас өөрөөр бодож байж болох юм”, “би хувьдаа ингэж бодож байна” гэх зэрэг үгнүүдийг хэрэглэж байгаагаа анзаарлаа.

 

    Яагаад би гэнэтхэн эелдэгхэн болчихов оо?

 

Хувилбарууд:

  1. Би  өдөр өдрөөр дээшилж, уншсан ном сонссон зүйлээсээ ухаажаад л ….

 

Энэ хувилбар нэг л хол санагдаад байна шүү. Гэхдээ би тасралтгүй 17 дах жилдээ сургуульд сурч байна. Магадгүй би эелдэгхэн байх талаар хэвшиж байж болох л юм.

  1. Бусдаас болгоомжилсон уу …

 

За одоогоор би амьдарч байгаа газартаа гадны хүн. Өөр газар өсөж төрсөн энэ хүмүүс заримдаа үнэхээр өөр. Бодож сэтгэж байгаа нь хүртэл ялгаатай. Тэгэхээр тэднээс учиргүй гаж үзэл бодлоо илэрхийлээд ч юм уу заримдаа тэс өөр байх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд иймэрхүү үг хэрэглээд  инээмсэглэх нь   эелдэг  төдийгүй 2 талдаа сэтгэл хангалуун үлдэх боломжтой байх. Зарим талаар илэрхийлсэн бодлоо дуусгахын тулд бүхэл бүтэн хорвоог ярих шаардлага гарахад хэлний бэрхшээл гарах тул иймэрхүү байдлаар яриагаа өндөрлөж болно. Энэ мэт үйлдэл дээр би болгоомжлох үүднээс өөрөө мэдэлгүй эдгээр үгсийн хэрэглээг үүсгэсэн байх.  

  1. Эсвэл би санаа бодолдоо эзэн байж чадахгүй эргэлзэж, өөрийнхөө зөв гэдэгт итгэлгүй байдаг уу.

Онолын хичээлийн холбогдолтой асуултанд аргагүй бүдрэнэ дээ би чинь. Мартамхай толгой, хэнэггүй байдлаасаа болоод хариултандаа итгэлгүй байх нь зөндөө. Би ингэж бодож байна …гээд хэдэн үг хэлэх нь заримдаа авралт болох нь бий. Бас түүнээс гадна миний хийж байгаа үйлдэл , хэлж байгаа үг ярианаас монгол хүн гэсэн төсөөллийг шууд надаар дамжуулан авахаас би ихээр болгоомжилдог.

 

Тэгээд бодоод байхад эдгээр хувилбарууд аль аль нь дажгүй санагдаад байна. Ямартаа ч би эсрэг тал надад таадагдсан эсэхээс үл хамааран бусдыг сонсоод дараа нь өөрийн байр сууринаас бодол саналаа илэрхийлээд  харилцан нэг нэгнээ хүндлэх нь хамгийн сайхан төгсгөл гэдгийг мэдэрч байгаадаа таатай байнам. Гэхдээ энэ амаргүй шүү. Би нэгэн тохиолдол ярья. Энэ бол миний дотны найз христийн шашинтан болсон тухай. Энэ бол бусдын сэтгэхүйг хүндлэх тухай сайхан жишээ гэж би бодож байна.

 

 

 

                                                                                                                                                      Бичсэн...............................................Би

Бичсэн: ego | цаг: 02:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Minii barmtaldag zarchinm DESIGNER hyn busdiin setgelgeeg ygyisgene gedeg bol baij boloshgyi tom uhamsarn aldaa.....
Бичсэн: DESI цаг: 13:20, 2009-11-17 | Холбоос | |


Тийм шүү иймэрхүү үг хэлээд хэвших нь зүгээр байдаг баярлах
Бичсэн: Зочин цаг: 13:04, 2009-11-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax